Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар УИХ-ын гишүүн Хассуурийн Ганхуягийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайдын албан тушаалд томилохоор УИХ-д танилцуулж, өчигдөр тангарагаа өргөсөн.
Тэгвэл өнөөдөр Шадар сайд асан С.Амарсайхан Х.Ганхуягт албан ёсоор ажлаа хүлээлгэн өгч, амжилт хүслээ. Тэрбээр энэ үеэрээ, "Шадар сайдын алба гэдэг бол асар өндөр хариуцлага. Тэр дундаа 365 хоногийн 24 цагт сонор сэрэмж, блэтгэл, бэлэн байдал, аюулгүй байдлыг хангаж, нарийн тооцоо судалгааг хийж, бэлэн байдлыг хангаж, асар хурдтай мэдрэмжтэй уян хатан шийдвэрүүдийг гаргаж байдаг онцлогтой алба. Танд улам их амжилт хүсье" гэлээ.
ВИДЕО: