Үндсэн хууль зөрчсөн хэмээн Цэц дүгнэсэн Х.Булгантуяаг өчигдөр дэд даргаас нь чөлөөлж, түүний оронд Ж.Бат-Эрдэнийг томилсон. Уг нь Үндсэн хууль зөрчсөн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах талаар хэлэлцэх ёстой. Энэ талаар бид МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргалаас тодрууллаа.
Тэрбээр, "Цэц дүгнэлт гаргасан учраас МАН-ын бүлэг хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд хариуцлага тооцсон. Гишүүний асуудлыг УИХ хөндөх ёстой. Бүлэг хөндөхгүй. Дэд даргын асуудал бол парламентад суудалтай улс төрийн хүчин хариуцлага тооцох боломжтой. Тиймээс МАН-ын бүлэг өөрийнхөө бүлгийн гишүүнд итгэл хүлээлгэж дэд даргаар сонгосон. Хариуцлага алдсан тул бид бүлэгт олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд хариуцлага тооцож, УИХ-д танилцуулсан” гэлээ.
ШУУД ҮЗЭХ: