Энэ сарын 7-нд /2025.11.07/ Ерөнхий сайд Г.Занданшатар УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Х.Ганхуягийг Шадар сайдаар томилох саналаа УИХ-ын дэд даргад хүргүүлсэн. Тус саналыг өнгөрсөн баасан гарагт УИХ-д танилцуулах байсан ч Х.Ганхуяг нь Төсвийн байнгын хорооны даргын ажлаа хараахан хүлээлгэж өгөөгүй байсан тул асуудлыг хойшлуулсан юм.
Тэгвэл УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлөөс тов тогтоосны дагуу өнөөдөр Х.Ганхуягийг Төсвийн байнгын хорооны даргаас чөлөөлж, Шадар сайдаар томилох саналыг яг одоо чуулганы хуралдаанд танилцуулж байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд нэр дэвшигчээс асуулт асууж, хариулт авч байна.
ШУУД:
Сануулахад, өмнөх Шадар сайд С.Амарсайханыг Засгийн газрын гишүүний "Хариуцлагын гэрээ"-г зөрчсөн гэж үзэн, үүрэгт ажлаас нь чөлөөлж буйгаа Ерөнхий сайд Засгийн газрын хуралдааны үеэр мэдэгдсэн байдаг.