УИХ-ын чуулганы өнөөдрийн /2025.11.12/ хуралдаанаар УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийн санаачилсан Ухаа худгийн асуудлыг хянан шалгах түр хороо байгуулах асуудлыг хэлэлцэж санал хураалтыг үргэлжлүүллээ. Өнгөрсөн долоо баасан гарагийн чуулганы хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэхэд тус санал гурван удаа унаж эцэст нь санал хураалтыг хойшлуулсан нь энэ юм.
Энэ үеэр Д.Пүрэвдаваа гишүүн завсарлага авах санал гаргасан юм. Өнөөдөр уг асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэх үеэр хуралдаан даргалагч Б.Пүрэвдорж гишүүн өмнөх хуралдаанаас завсарлага авсан нь дэгийн тухай хуультай зөрчилдөж байгаа тул тухайн өдрийн санал хураалтын дүнгээр буюу олонх дэмжээгүй хэмээн тооцлоо.