Ж.Бат-Эрдэнийг УИХ-ын дэд даргаар сонголоо

Ж.Бат-Эрдэнийг УИХ-ын дэд даргаар сонголоо

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар УИХ-ын дэд даргыг огцруулах тухай болон УИХ-ын дэд даргыг сонгох тухай асуудлуудыг хэлэлцлээ.

Эхлээд УИХ-ын дэд дарга Х.Булгантуяаг огцруулах тогтоолыг хэлэлцэж санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 66.7 хувийн саналаар дэмжлээ.

Үүний дараа УИХ-ын дэд даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцлээ. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийг УИХ-ын дэд даргаар томилох саналыг танилцуулсан. Ингээд УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийг УИХ-ын дэд даргаар томилохыг дэмжье гэсэн санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 78 хувь дэмжлээ. Ингээд эрх баригч МАН-ын бүлгээс Ж.Бат-Эрдэнийг УИХ-ын дэд даргад санал болгон томилууллаа.