УИХ-ын дэд даргыг сонгох, чөлөөлөх асуудлыг УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар хэлэлцлээ. Х.Булгантуяаг УИХ-ын дэд даргаас чөлөөлөх асуудлыг хэлэлцсэн бөгөөд санал хураалтаар нийт гишүүдийн олонх буюу 66.7 хувь нь дэмжсэнээр Х.Булгантуяаг УИХ-ын дэд даргын үүрэгт ажлаас нь чөлөөллөө.
Сануулахад, Ерөнхий сайд Г.Занданшатарыг "огцруулах" асуудлыг чуулганы хуралдаанаар хэлэлцэж, санал хураалт явуулахдаа Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн гэж Үндсэн хуулийн цэц дүгнэсэн.