Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг эцэслэн баталлаа

Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг эцэслэн баталлаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн дөрөв, тав дахь хэлэлцүүлгийг хийж, санал хураалт явууллаа. Улмаар төслийн санал хураалтад нийт 96 гишүүн оролцсоноос 69 нь буюу 71.9 хувь нь дэмжсэнээр ирэх оны төсвийг эцэслэн баталлаа.