Төсвийн байнгын хорооны өнөөдөр /2025.11.12/-ийн хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн дөрөв дэх хэлэлцүүлгийг, Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг, Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шилжүүлэв.