УИХ дахь АН-ын бүлгийн эмэгтэй гишүүд тэтгэврийн асуудлаар мэдээлэл хийлээ.
УИХ-ын гишүүн Д.Энхтуяа "Өнөөдрийн байдлаар ахмадуудын тэтгэврийг ирэх оны төсөвт 8.6 хувиар нэмэгдүүлэх шийдвэрт гараад байна. Энэ бол 45 мянган төгрөгөөс 240 мянган төгрөг нэмэгдэнэ гэсэн үг. Гэхдээ 1,5 сая төгрөгөөс доош цалинтай ахмадууд 45-60 мянган төгрөгөөр нэмэгдэнэ гэсэн үг юм. Энэ бол хангалттай биш. Инфляц ямар түвшинд байгааг хүн бүхэн мэднэ. Тиймээс бид Засгийн газарт санал хүргүүлэх шийдвэр гаргалаа. Тэтгэвэр тэтгэмж олгох тухай хуулийн дагуу тэтгэврийн хувь хэмжээг тэнцүүлэх эрх нь Засгийн газарт бий” гэлээ.
ШУУД ҮЗЭХ: