Ж.Чинбүрэн: Эрүүл мэндийн салбарынхны цалинг 26 хувиар, ирэх оны нэгдүгээр сараас 30 хувиар нэмж, 2027 онд 3.5 саяд хүргэнэ

Ж.Чинбүрэн: Эрүүл мэндийн салбарынхны цалинг 26 хувиар, ирэх оны нэгдүгээр сараас 30 хувиар нэмж, 2027 онд 3.5 саяд хүргэнэ

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн танилцууллаа. 

Тэрбээр, "Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын ажил хаялттай холбоотой хэлэлцээрийн нөхцлүүдийг Засгийн газарт танилцууллаа. Өчигдөр орой Үйлдвэрчний эвлэлийн Ерөнхийлөгчтэй уулзаж, цалин нэмэх саналаа тавьж, тохироонд хүрэхээр санал нийлсэн. Ингээд өнөөдрөөс албан ёсоор Үйлдвэрчний эвлэлийнхэн гурван талт хэлэлцээрт орно. Эрүүл мэндийн салбарынхны цалинг 26 хувиар, ирэх оны нэгдүгээр сараас 30 хувиар үндсэн цалинг нэмэгдүүлнэ. Үе шаттайгаар хоёр удаа нэмж нийт 75 хувь болгоод, 2026 онд багтаан эрүүл мэндийн салбарын ажилчдын цалинг 3 саяд хүргэх, 2027 оныг эрүүл мэндийг дэмжих жил болгон зарлаж буйтай холбоотойгоор 2027 онд эрүүл мэндийн салбарын ажилчдын цалинг 3.5 саяд хүргэх тогтолцоо руу шилжихээр бэлтгэл ажилдаа орж байна. Гол эх үүсвэр буюу 191 тэрбум төгрөгийг урсгал зардлаас 10 хувийг танаж, цалинг 15 хувь нэмэх боломж гарсан. Мөн Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилттэй шаардлагатай эх үүсвэрийн үйлчилгээг хумих, гэрээний тоо хэмжээг бууруулах, шаардлагагүй зардлуудыг танах, сахилгатай байх, менежментийг зөв болгох зэрэг олон зүйлсийг хэрэгжүүлж 157 тэрбумын хэмнэлтийг гаргана гэсэн төлөвлөөгөтэй байгаа” гэлээ.