Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаанаар УИХ-ын дарга Х.Булгантуяаг Үндсэн хууль зөрчсөн гэж дүгнэсэн. Улмаар түүнийг дэд даргаас чөлөөлөх асуудлыг өнгөрсөн долоо хоногт чуулганы хуралдаанаар хэлэлцэж, АН-ын бүлэг ажлын тав хоногийн завсарлага аваад байсан.
Энэ хугацаа өнөөдөр дуусна. Иймд түүнийг УИХ-ын дэд даргаас чөлөөлөх, түүний оронд Ж.Бат-Эрдэнийг томилох асуудлыг өнөөдөр УИХ-ын чуулганаар хэлэлцэнэ. Сонирхуулахад, УИХ-ын гишүүнийг Үндсэн хууль зөрчсөн хэмээн Цэц дүгнэсэн бол түүнийг эгүүлэн татах эсэх асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцүүлнэ гэсэн хуулийн заалттай билээ.