Украин Германаас агаарын довтолгооноос хамгаалах “Пэтриот” системүүд хүлээн авсан гэж мэдэгджээ

Украин Германаас агаарын довтолгооноос хамгаалах “Пэтриот” системүүд хүлээн авсан гэж мэдэгджээ

Украины Ерөнхийлөгч В.Зеленский, "Герман улс Украинд өмнө нь тохиролцсон “Пэтриот” агаарын довтолгооноос хамгаалах системүүдийг хүлээлгэн өгсөн" гэж мэдэгджээ.

Тэрээр, “Бид Украины агаарын довтолгооноос хамгаалах системийн "Пэтриот" бүрэлдэхүүнийг бэхжүүллээ. Германд болон Холбооны канцлер Фридрих Мерцэд бидний хамтын энэ алхамд Оросын терроризмоос хүмүүсийн амь насыг хамгаалах зорилгод нь чин сэтгэлээсээ талархаж байна,” гэжээ.

Харин В.Зеленский хэдэн ширхэг “Пэтриот” систем хүлээн авснаа хэлээгүй байна. Гэвч өмнө нь мэдээлснээр, Германи Норвегийн Засгийн газартай хамтран хоёр иж бүрэн “Пэтриот” системийг санхүүжүүлж, Украины талд энэ оны эцэс гэхэд хүлээлгэн өгөхөөр тохиролцсон байсан юм. Мөн наймдугаар сарын эхээр мэдээлснээр, Герман улс эхний ээлжинд пуужин харвагч байгууламжуудыг, харин дараа нь шаардлагатай бусад бүрэлдэхүүн хэсгүүдийг хоёр, гурван сарын дотор илгээхээр төлөвлөсөн байжээ.

Ингэхдээ Германы АНУ-аас “Германи нь дараагийн үйлдвэрлэгдэх системүүдийг авах дарааллын эхэнд байна” гэсэн баталгаа авсны дараа өөрийн “Пэтриот” системийг Украинд шилжүүлэхээр зөвшөөрсөн байна. Одоогоор Украин улс АНУ болон барууны бусад холбоотнуудаасаа нэмэлт “Пэтриот” системүүд хүссээр байгаа бөгөөд энэ нь Оросын зүгээс улсын дэд бүтэц рүү үе үе хийдэг олон тооны пуужингийн цохилтуудаас хамгаалахад зайлшгүй шаардлагатай гэж үзэж байгаа ажээ. 

Эх сурвалж: BBC