Нийгэмд сайн үлгэр дуурайлал үзүүлсэн тамирчдыг онцолдог Японы "Hero's Awards"-аар Хакүхо М.Даваажаргалыг шагнахаар болжээ

Нийгэмд сайн үлгэр дуурайлал үзүүлсэн тамирчдыг онцолдог Японы "Hero's Awards"-аар Хакүхо М.Даваажаргалыг шагнахаар болжээ

Нийгэмд сайн үлгэр дуурайлал үзүүлсэн тамирчдыг онцлох зорилготой Японы хүний эрхийн томоохон төлөөлөл болсон "Nippon Foundation"-оос олгодог баатрын шагнал буюу "Hero's Awards"-ийн эзнээр сүмогийн их аварга асан Хакүхо М.Даваажаргал, туялзуур сэлэмний Мегүми Харада нарыг шагнахаар болсон байна.

Ниппон сангийн энэ төсөл нь тамирчдын нийгмийн идэвх зүтгэлийг үнэлэх зорилгоор 2017 оноос хойш хэрэгжиж эхэлсэн бөгөөд Хакүхогоор дамжуулан дэлхийн өнцөг булан бүрд байгаа хүүхдүүд Японы уламжлалт соёлыг түгээсэн гэж зохион байгуулагчид үнэлжээ. Энэ жилийн шагнал гардуулах ёслолын ажиллагааг ирэх арванхоёрдугаар сард Японы Токиощ хотноо зохион байгуулах аж.