“Бүрэнсүх Констракшн” ХХК М.Бэлгүйтэйн "Улсын харцага" цолыг мялааж , амласан хоёр өрөө байрны гэрчилгээгээ гардуулжээ

“Бүрэнсүх Констракшн” ХХК М.Бэлгүйтэйн "Улсын харцага" цолыг мялааж , амласан хоёр өрөө байрны гэрчилгээгээ гардуулжээ

Энэ жилийн улсын наадмын бөхийн барилдаанд Дорнод аймгийн харьяат М.Бэлгүйтэй зургаан давж Улсын харцага цол хүртэж нутгийн иргэд, түмэн олноо баясгасан билээ. Тус амжилтыг А.Амартүвшин захирал “Бүрэнсүх Констракшн” ХХК-ийн хамт олон өндрөөр үнэлж хоёр өрөө байр амлаад байсан юм.

Тэгвэл “Бүрэнсүх Констракшн” ХХК-ийн захирал А.Амартүвшин Дорнод аймгаас төрөн гарсан Монгол улсын Харцага М.Бэлгүтэйд амласан хоёр өрөө байрны гэрчилгээг гардуулжээ. Мөн одоогоос есөн жилийн өмнө Улсын Заан Д.Анарт 100 сая төгрөг амласан аж. Тус амлалтаа биелүүлж хамтад нь 100 сая төгрөгөө бэлэглэсэн байна.

“Бүрэнсүх Констракшн” ХХК-ийн захирал А.Амартүвшин “Шинэ харцагадаа наадмаар амласан байраа, Д.Анар заандаа 9 жилийн өмнө амласан амлалтаа гадууллаа. Дүү нар минь Улсын аварга болоорой" хэмээн өөрийн цахим хаягтаа нийтэлсэн юм.