Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалт БНСУ-ын Пусан хотод өнөөдөр эхэлжээ

Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалт БНСУ-ын Пусан хотод өнөөдөр эхэлжээ

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп хоёр дахь удаагаа ерөнхийлөгчөөр сонгогдсноосоо хойш анх удаа БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзаж байна. Тэдний уулзалтын зорилго нь АНУ-ын худалдааны дайн болон Хятадын Украин дахь Оросын түрэмгийллийг дэмжсэн байр суурь зэргээс үүдэн муудсан харилцааг сайжруулах хэмээн олон улсын хэвлэлүүд мэдээлж байна. 

Мөн шинжээчдийн үзэж буйгаар, тэдний уулзалтын бодит үр дүн нь шинэ хүйтэн дайны “түр эвлэрэл” байх магадлалтай. Учир нь Д.Трамп ч, Ши Жиньпин ч өөр өөрийн “хөзрийг” гартаа атгаж байгаа ч, хоёр орны эдийн засаг, цэргийн өрсөлдөөнд хэн ч ухрах бодолгүй байгаа хэмээн үзэж байна. Тэгвэл Хятадын төрийн мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр, АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп болон БНХАУ-ын дарга Ши Жиньпин нарын БНСУ-ын Пусан хотод хийж буй уулзалт өнөөдөр /2025.10.30/ албан ёсоор эхэлсэн байна. 

Эх сурвалж: BBC