ШУУРХАЙ: МАН-ын бүлгийн хуралд дараах 36 гишүүн оролцож байна

ШУУРХАЙ: МАН-ын бүлгийн хуралд дараах 36 гишүүн оролцож байна

МАН-ын бүлэг сүүлийн хоёр долоо хоног дараалан хуралдаж чадаагүй. Энэ нь бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнэ хурлыг зарлахгүй байгаатай холбоотой бөгөөд улс төрийн маргаантай холбоотойгоор түүнийг нэг талын захиалгаар бүлгийн хурлыг хуралдуулахгүй байна гэх шүүмжлэл гишүүдийн дунд байна. Тиймээс УИХ дахь МАН-ын бүлгийн 39 гишүүн бүлгийн хурлыг өнөөдөр 16.00 цагт /2025.10.14/ хуралдуулахыг шаардаж бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнэд шаардлага хүргүүлсэн. Харин бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнэ бүлгийн хурлыг маргааш зарласан. Тэгвэл шаардлага хүргүүлсэн гишүүдийн зүгээс олонхоороо бүлгээ хуралдуулж байна. Хуралдаанд 36 гишүүн оролцож байгаа аж. 

Тодруулбал, 

  1. Т.Аубакир
  2. М.Бадамсүрэн
  3. Э.Бат-Амгалан
  4. Ж.Батжаргал
  5. Д.Батлут
  6. Э.Батшугар
  7. Б.Бат-Эрдэнэ
  8. Д.Бум-Очир
  9. С.Бямбацогт
  10. Ж.Галбадрах
  11. Х.Ганхуяг
  12. Г.Дамдинням
  13. Б.Дэлгэрсайхан
  14. Б.Жавхлан
  15. Х.Жангабыл
  16. Б.Заяабал
  17. Зулпхар
  18. С.Лүндэг
  19. Т.Мөнхсайхан
  20. З.Мэндсайхан
  21. Н.Наранбаатар
  22. У.Отгонбаяр
  23. Д.Рэгдэл
  24. Л.Соронзонболд
  25. Ч.Ундрам
  26. Д.Үүрийнтуяа
  27. Н.Учрал
  28. Б.Хэрлэн
  29. Д.Цогтбаатар
  30. Ж.Чинбүрэн
  31. Б.Чойжилсүрэн
  32. Л.Энх-Амгалан
  33. Ж.Энхбаяр
  34. Д.Энхтүвшин
  35. Б.Энхбаяр
  36. Батцэцэг / Гадаад хэргийн сайд бүлгийн хуралдаа цахимаар оролцож байна /