Улсын онгоц комиссын мэдээллийн үеэр Шадар сайд Ө.Энхтүвшин өөрийн хүүг тусгай үүргийн онгоцоор ирсэн талаарх асуултад хариулт өглөө.
Тэрбээр "Герман-Москва чиглэлээр ирсэн 20 гаруй зорчигч дутуу нислэгээр манай хүүхэд өөрөө тасалбараа бичүүлээд ирсэн байсан. Хэн ч байсан өөрийн хүүхдээ "Чи даргын хүүхэд учир болохгүй" гэж хэлэхгүй байх гэж бодож байна. Миний хүү төлбөрөө төлсөн, хууль зөрчөөгүй, очер дайраагүй эх орондоо ирсэн" гэв.