УИХ-ын гишүүн О.Баасанхүү АН-д элсэх үү

УИХ-ын гишүүн О.Баасанхүү АН-д элсэх үү

УИХ-ын гишүүн О.Баасанхүү АН-д элсэхээр болжээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар түүнийг АН-ын гишүүнээр бүртгэж, тун удахгүй үнэмлэхийг гардуулах гэнэ. Мөн түүнийг 2020 оны УИХ-ын сонгуульд АН-аас нэр дэвшихээр болсон гэх мэдээлэл байна. 

О.Баасанхүү гишүүний хувьд МАХН-аас 2016 оны УИХ-ын сонгуульд  Орхон аймагт нэр дэвшин өрсөлдөж, ялалт байгуулсан. Ингээд 2017 оноос намын дарга Н.Энхбаяр болон бусад гишүүдтэйгээ таагүй харилцаатай болж, тэдний "маргаан" ил өрнөх болсон. 

УИХ-д ганцаарддаг, намын дэмжлэггүй эсрэгээрээ дарамтад байдаг тухайгаа ярьдаг тэрбээр өнгөрсөн оноос УИХ дахь АН-ын зөвлөлийн хуралд албан ёсоор оролцдог болсон билээ. АН-ын зөвлөл түүнийг хүлээн авч хуралдаа оролцуулж, санал бодлыг сонсдог болсон нь ийм учиртай байжээ.