Сүхбаатар аймгийн Дарьганга сумын засаг дарга М.Цэрэндаш нь согтуурч, бусдын цээжин тус газар хутгаар сийчсэн хэргийг шалгаж байгаа талаар ЦЕГ-аас мэдээлсэн.
Тэгвэл Дарьганга сумын засаг дарга М.Цэрэндаш өөрийн цахим хаягаараа дамжуулан дараах мэдэгдлийг хийжээ. Тэрбээр, “Сайн байна уу Facebook нүүр номын найзууд та бүхэнд өдрийн мэнд хүргэе. Миний талаар сошиалоор цацагдаад байгаа мэдээллийн дагуу хариу тайлбар өгөх нь зөв байх гэсэн үүднээс энэхүү бичвэрийг бичлээ. Өнөөдрөөс 4 хоногийн өмнө болсон зүйл манай эхнэр ЭМТ эмчээр ажилладаг тухайн өдөр аймаг руу жирэмсэн эх хүргэж өгөхөөр явсан, эзгүй байсан, миний бие мөн тухайн өдөр гэрт байгаагүй охин руугаа яриад "аав нь оройтохоор боллоо. Ээж нь нэлээн оройтож ирэх байхаа хоолоо хийгээд идээрэй" гэж утсаар ярьсан. Манай охин ааваа би Отгонсүрэн аниад хань болгоод хонолоо шүү гэсэн. Манай хүргэний охин юмаа шөнө 2 өнгөрөөгөөд гэртээ ирээд том өрөөндөө шууд ороод унтсан. Эхнэр шөнийн 3 өнгөрөөж аймгаас ирээд "гэр дотор чинь хүн яваад байнаа чи чинь мэддэггүй юмуу хүүхдүүд зүгээр үү" гэж хэлсэн тухайн үед манай урд талын хаалга цоожтой байсан. Арын хаалгаар бараг хүн ордоггүй. Ард талдаа барилгын материал дээврийн төмөр хураасан байсан. Гэтэл гэрийн арын хаалгаар орсон байсан. Би босоод "юун хүн байгаа юм бэ" гээд ямар зорилготой үүр шөнөөр манайд юу хийж яваа юм бэ чи гээд барилцаж аваад арын өрөөний нүхрүү унасан. Тухайн этгээд гараад явсан. Өглөө нь 8-н цагт орж ирээд "ахаа намайг уучлаарай" гээд манайруу орж ирсэн,. "Чи шөнө манайд юу хийж яваа юм бэ шөнө 12 цагаас хойш айлаар зөвшөөрөлгүй орж гарах чинь хуулиар хориотой гайгүй юу одоо миний дүү машин тэргээ аваачиж тавь, түлхүүрээ эхнэртээ өг" гэж хэлсэн. За ахаа гээд манайхаас гарсан ийм л зүйл болсон. Ямар ч тохиолдолд эцэг хүн үр хүүхдээ хамгаалах нь эцэг эх хүний үүрэг. Та бүхэн ойлгоно биздээ. Аливаа зөрчлийг хуулийн дагуу шийдүүлэх нь зөв байх. Өчигдөр дүү эхнэртэйгээ ирээд явсан. "Ахаа манай хэд сенсаци болгох гээд байна. Дүүд нь бол тийм бодол байхгүй ээ" гээд уулзаад явсан. Миний бие өөрийгөө өмгөөлж хамгаалсан зүйл байхгүй ээ. Хуулийн байгууллага нь шийдэх бизээ. Эцэст нь энэ асуудлыг улс төрийн зорилгоор сошиал орчинд ашиглаж байгаад харамсаж байнаа. Хань ижил, үр хүүхэд, ах дүү, найз нөхөд, настай ижий минь хүртэл харж санаа зовж байгаа ойлгоно биз дээ" гэжээ.