Төмөр замын авто зогсоол орчмыг хааж борооны ус зайлуулах шугам угсарч байна

Төмөр замын авто зогсоол орчмыг хааж борооны ус зайлуулах шугам угсарч байна

БГД-ийн  IV дүгээр хороо, Төмөр замын авто зогсоол орчимд борооны ус зайлуулах шугам угсарч байна. Уг ажилтай холбоотойгоор тус хэсгийн авто замыг өнөө шөнө хааж, маргааш 06:00 цагт нээхээр болжээ.

Энэ хугацаанд авто замын зорчих хэсэгт сэтэлгээ хийн борооны ус зайлуулах шугам угсралтын ажлыг хийж гүйцэтгэх тул иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг холбогдох албанаас санууллаа.