М.Энхжаргал Австралийн тамирчинтай тулалдаж, 4:1-ийн саналаар илүүрхэж, ялалт байгууллаа

М.Энхжаргал Австралийн тамирчинтай тулалдаж, 4:1-ийн саналаар илүүрхэж, ялалт байгууллаа

Их Британийн Ливерпүүл хотноо боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна.

Эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд өрсөлдөж буй М.Энхжаргал Австралийн тамирчин Жулья Рамадантай тулалдаж, хажуугийн шүүгчдийн 4:1-ийн саналаар илүүрхэж ялалт байгууллаа. Ингэснээр манай тамирчин тэмцээнээ үргэлжлүүлэх эрхтэй болов. Боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд манай улсаас эрэгтэй, эмэгтэй тус бүр таван тамирчин өрсөлдөж байгаа юм.