Олон нийтийн газар бие засаж байгаа бичлэгийн дагуу цагдаагийн байгууллагаас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулжээ.
Тодруулбал, цахим орчинд энэ оны наймдугаар сарын 25-ны өдөр олон нийтийн газар биеэ зүй бус авч явж, бие засаж байгаа бичлэг нийтлэгдсэн. Улмаар зөрчил гаргасан хоёр иргэнийг энэ оны наймдугаар сарын 25-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн нэг дэх хэсэгт зааснаар тус бүр 10 нэгжээр торгох шийтгэл оногдуулсан байна.