МҮБХ-ноос энэ сард зохион байгуулах хоёр бөхийн барилдааны хуваарийг танилцууллаа.
Тодруулбал, энэ сарын 13-нд Намрын улирлын нээлт буюу Хубилай хааны 810 жил, Монголын барилгын салбарын 99 жил, Хубилай зочид буудлын нээлтэд зориулсан Улс, аймаг, цэрэг, сумын цолтой хүчит 128 бөхийн барилдаан болно. Мөн энэ сарын 27-нд сумын цолтны анхны барилдааны түрүү, Хэнтий аймгийн Батширээт сумын харьяат бөх Дагвадоржийн Мягмарсүрэнгийн нэрэмжит сумын цолтон болон залуу бөхчүүдийн улирлын нээлтийн барилдаан болохоор товлогджээ. Уг барилдаанд бөхийн тоо хязгааргүй байх аж.