“Netflix"-ийн "Physical 100" реалити шоуны шинэ улирлын дугаарт Ази тивийн найман улсын баг оролцож байгаа тухай албан ёсны тийсэр бичлэгээ өчигдөр /2025.09.02/ цацсан билээ.
Үүнд өрсөлдөх Монголын багийн бүрэлдэхүүнд мэргэжлийн тамирчид багтсан байна. Албан бус байдлаар бидэнд танилцуулагдсан эхний гишүүн нь Улсын арслан Баярсайханы Орхонбаяр болоод байна. Уг шоу нэвтрүүлгийн эхний улирлыг Солонгост хийсэн бөгөөд оролцогчид нь ч дэлхий нийтэд танигдаж, алдаршсан билээ. Энэхүү нэвтрүүлэг нь биеийн хурд хүч, авхаалж самбааг сорьсон даалгавруудыг биелүүлдэг бөгөөд энэ жил өмнөх улирлаас өөр форматаар явна гэсэн мэдээлэл бий. Түүнчлэн "Physical 100" реалити шоу энэ оны аравдугаар сард олны хүртээл болох төлөвтэй байна.
Орхонбаяр Арслан хэр байх бол 🤔🤔🤔 pic.twitter.com/B2oYaLPatA
— AnkhjargalD (@AnkhjargalP) September 3, 2025