Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Eco Tower" барилгаас хүн унаж нас барсан харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, өнгөрсөн баасан гарагт буюу наймдугаар сарын 29-ний өдөр тус барилгаас нэгэн иргэн унаж, амь насаа алдсан байна. Энэ талаарх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдэж, өдгөө мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа аж. Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.
