Найз охиноо онц хэрцгийгээр хүчирхийлсэн Ч.Жавхлантад долоон жилийн хорих ял оноожээ

Найз охиноо онц хэрцгийгээр хүчирхийлсэн Ч.Жавхлантад долоон жилийн хорих ял оноожээ

Өнгөрсөн 2024 оны аравдугаар сарын 27-ны өдөр Э гэх бүсгүй хамтран амьдрагч Ч.Жавхлантад 13 цагийн турш зодуулж, хүчирхийлүүлсэн талаар цахим орчинд нийтэлж байв. 

Улмаар Ч.Жавхлантыг хамтран амьдрагчаа зодож, онц хэрцгийгээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, хохирогчийн бичлэгийг цахим орчинд тараана хэмээн сүрдүүлсэн, мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар хадгалсан хэмээн Эрүүгийн хуулийн 2.8 дугаар зүйлийг журамлан, Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.8 /Хүнийг алах/, Эрүүгийн хуулийн 13.5 дугаар зүйлийн 1 /Заналхийлэх/, 12.1 дүгээр зүйлийн 2.10 /Хүчиндэх/, Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 /Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлээд байсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл шүүхээс түүнд 7 жилийн хорих ял оноож шийдвэрлэжээ.