Цахим залилантай холбоотой 8.8 тэрбум төгрөгийн мөнгөн хөрөнгийн шилжилт хөдөлгөөнд хязгаарлалт тогтоожээ

Цахим залилантай холбоотой 8.8 тэрбум төгрөгийн мөнгөн хөрөнгийн шилжилт хөдөлгөөнд хязгаарлалт тогтоожээ

Хиймэл оюун ухаан ашиглан бусдын дүрс, дуу хоолойг нь өөрчилж залилах гэмт хэрэг үйлдэж байгаа хэргийг Цагдаагийн ерөнхий газраас сэрэмжлүүллээ.

Гэмт хэрэгтнүүд цахим орчинд олны танил нэр бүхий хүмүүсийн дуу, дүрсний бичлэгийг бодит мэтээр бүтээж "ашигтай санал тавьж, их хэмжээний мөнгө олно” зэргээр иргэдийг хууран мэхэлж байна. Ингэснээр интернэт банк, хувийн мэдээллийг нь авах, их хэмжээний мөнгөн хохирол учруулах залилах гэмт хэргийг үйлдэж байна. Энэ оны эхний долоон сарын байдлаар цахим орчинд үйлдэгдсэн залилах гэмт хэрэгтэй холбоотой нийт 1,589 дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн ба 1,158 дуудлагын найман тэрбум 808 сая төгрөгийн мөнгөн хөрөнгийн шилжилт хөдөлгөөнд хязгаарлалт тогтоон мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгааг мэдээллээ. Мөн 310 иргэний хоёр тэрбум төгрөгийг бүрэн нөхөн төлүүлсэн байна. Иймд иргэн та хуурамч холбоос линк дээр дарснаар интернэт банк, хувийн мэдээлэл болон цахим хаягаа алдах эрсдэлтэй тул анхаарал болгоомжтой байхыг ЦЕГ-аас сэрэмжлүүлэв.