Монгол Улсын үе үеийн Ерөнхийлөгчийн нэрээр хуурамч цахим хаяг нээн иргэдийг залилж байгааг сэрэмжлүүллээ

Монгол Улсын үе үеийн Ерөнхийлөгчийн нэрээр хуурамч цахим хаяг нээн иргэдийг залилж байгааг сэрэмжлүүллээ

Сүүлийн үед цахим сүлжээгээр дамжуулан иргэдийн хувийн мэдээллийг олж авах зорилготой их хэмжээний мөнгө амлах, хадгаламжийг нь өсгөж өгнө, яаралтай, найдвартай хөрөнгө оруулалт хийнэ гэхчлэнгээр зар сурталчилгаа явуулах явдал ихээр гарч байна. 

Залилагч этгээдүүд бусдын итгэл үнэмшилийг олж авахын тулд олны танил эрхмүүд, Монгол Улсын үе үеийн Ерөнхийлөгч нарын дуу хоолойг хиймэл оюун ухаанаар дамжуулан өөрчилж, зар сурталчилгаа болон бичлэг хэлбэрээр олон нийтийн сүлжээнд тарааж байна. Иймд иргэн та бүхнийг төрийн өндөр албан тушаалтан амласан, олны танил эрхмүүд баталгаа өгсөн гэх зэрэг мэдээлэлд шүүлтүүртэй хандах, мөн өөрсдийн хувийн мэдээлэл болох банкны нэр, дансны нууц үг зэргээ баталгаагүй линк болон апплейкшнд оруулахгүй байх, цахим ертөнцөд байгаа мэдээллийг баталгаатай эсэхийг нягталж байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.