1.5 тэрбумаар даатгуулсан шүүгч нарын даатгалд амьтан, шавжид хазуулах, морь, малнаас унах, нохойд уруулах зэрэг эрсдэл багтжээ

1.5 тэрбумаар даатгуулсан шүүгч нарын даатгалд амьтан, шавжид хазуулах, морь, малнаас унах, нохойд уруулах зэрэг эрсдэл багтжээ

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгч нарын амь нас, эрүүл мэндийг 1.5 тэрбум төгрөгөөр даатгажээ. 

Тодруулбал, Шүүхийн ерөнхий зөвлөлөөс анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгч нарын амь нас, эрүүл мэндийг 1.5 тэрбум төгрөгөөр даатгах тендер зарлаж, уг тендерт "Хаан" даатгал шалгарч, шүүгч нарыг даатгасан байна. Уг даатгалд даатгуулагч буюу шүүгч нар албан үүргээ гүйцэтгэх явцад албан үүргээ гүйцэтгэсэнтэй холбоотойгоор учирсан болон бусад бүх цаг хугацаанд 24 цагаар үүссэн эрсдлийг даатгалын үндсэн эрсдэлд тооцохоор гэрээлжээ. Тухайлбал, хүчит салхи, цасан болон шороон шуурга, үер усны аюул, ургамалд хордох, амьтан, шавжид хазуулах, морь, малнаас унах, нохойд уруулах, бариулах, зам тээврийн осолд өртөх, хутга мэс, гаднын дайралтад өртөх, гэнэтийн өвчлөл, амь нас эрсдэх зэрэг хамаарах аж.