Хан-Уул дүүргийн 6 дугаар хороонд айлаас утаа гарч цонхоор нь хүүхэд харагдаж байна гэсэн дуудлагыг 16:22 цагт хүлээн авчээ.
Улмаар тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 30 дугаар ангийн алба хаагчдыг очиход, иргэн Б-ийн эзэмшлийн 2 өрөө байрны гал тогооны хэсэгт халуун тогоо, цахилгааны залгуур шатаж байсныг салгаж аюулгүй болгож, утаажилтын бүсээс 1 иргэнийг /6 настай, эмэгтэй / аюулгүй газарт гарган, Нийслэлийн яаралтай түргэн тусламжийн 103-т хүлээлгэн өгч ажиллажээ.