“The MongolZ” Дэлхийн цомын хагас шигшээд шалгарлаа

“The MongolZ” Дэлхийн цомын хагас шигшээд шалгарлаа

Цахим спортын "Counter Strike 2" тоглоомын өндөр чансаатай багуудын өрсөлдөж буй "Esports World Cup" 2025 тэмцээн Саудын Арабын Эр-Рияд хотноо шөвгийн найман багийн тоглолтоор үргэлжилж байна. 1.250.000 долларын шагналын сантай энэ наадамд оролцож байгаа “The MongolZ” багийнхан 2025.08.20-нд  “GamerLegion” багийг 2:0-ээр буулган авснаар шигшээ наймд шалгарсан.

Тэгвэл өчигдөр /2025.08.21/ Францын төлөөлөл “3DMAX“-ийг 2:1-ээр илүүрхэж, хагас шигшээ шатанд шалгараад байна.“The MongolZ” баг дараагийн тоглолтоо “Vitality” болон “Tyloo” багуудын аль хожсонтой нь тулалдах байсан. Тэгвэл Франц улсын “Vitality” баг хожсоноор тэд энэхүү хүчирхэг багтай ахин өрсөлдөх болоод байна.