Цахим зараар гар утсаа худалдах гэж очоод дээрэмдүүлжээ

Цахим зараар гар утсаа худалдах гэж очоод дээрэмдүүлжээ

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт энэ сарын 14-ний өдөр иргэн Б өөрийн Iphone 15 маркийн гар утсаа бусдад зарах зорилгоор товлосон газарт нь очиход үл таних 3 этгээд автомашиндаа суулгаж, хутга тулган дээрэмдсэн гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн.

Тус дүүргийн цагдаагийн алба хаагчид тухайн гэмт хэргийг үйлдсэн этгээдүүдийг шуурхай эрэн сурвалжилж, 23-26 насны 3 этгээдийг олж тогтоон мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа эхлэх гэж байгаа энэ үед цахим орчинд гар утас, notebook худалдана, авна гэх зарууд олширч эрэлт хэрэгцээ нэмэгдэж байгаа учир залилах болон дээрэмдэх төрлийн гэмт хэрэг гарах эрсдэл өндөр байна. Иймд иргэд та бүхнийг сонор сэрэмжээ дээшлүүлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.