Нийслэлийн зургаан дүүргийн 355.000 ам метр талбайг ариутгажээ

Нийслэлийн зургаан дүүргийн 355.000 ам метр талбайг ариутгажээ

Наймдугаар сарын 21, 22-нд нийт үер усны 192 дуудлага мэдээлэл ирж,  НОБГ болон гамшгаас хамгаалах алба мэргэжлийн ангиас  766 алба хаагч 106  техник хэрэгсэлтэйгээр ажиллалаа.

Үер, усны холбогдолтой дуудлага мэдээлэл Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн 101, 105 дугаарт 31, УБШУЗТ-ийн 11-310005 тусгай дугаарт 67, дүүргүүдийн Шуурхай штабт 53 нийт 192 дуудлага мэдээлэл бүртгэгдсэнээс  90 дуудлага мэдээлэл дээр ажиллаж, 8560 тонн ус соруулан хэвийн байдалд орууллаа. Бусад 102 дуудлага дээр мэргэжлийн байгууллагын зөвлөмжийг өгөв.

Өчигдрийн борооны улмаас зам талбай, гуу жалгаар уулын ус бууж, замын ус зайлуулах шугам сүлжээ бөглөх, ус зайлуулах шугам сүлжээг лаг шавраар дүүргэх зэрэг хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн байсныг тус өдрийн 22:00 цагаас эхлэн цэвэрлэлээ.  Нийт 43 байршилд үүссэн лаг хагшаасыг нийслэлийн Хот тохижилтын газар, дүүргийн Онцгой комиссын нийт 555 ажилтан, алба хаагч  66 техниктэйгээр  цэвэрлэв.

Мөн нийслэлийн төвийн 6 дүүргийн хэмжээнд нийт 11 байршилд мэргэжлийн тусгай зөвшөөрөл бүхий 10 аж ахуйн нэгж байгууллага, дүүргийн мэргэжлийн  байгууллагуудын нийт 55 ажилтан 11 техниктэйгээр  355.000  ам метр талбайг ариутгаж, халдваргүйтгэл хийлээ.