Цэцэрлэгийн бүртгэлийн хариуг өнөөдөр 14:00 цагаас хойш шалгах боломжтой гэж Нийслэлийн Боловсролын Газраас мэдэгдлээ

Цэцэрлэгийн бүртгэлийн хариуг өнөөдөр 14:00 цагаас хойш шалгах боломжтой гэж Нийслэлийн Боловсролын Газраас мэдэгдлээ

Нийслэл дэх төрийн өмчийн цэцэрлэгийн бүртгэл наймдугаар сарын 4-18-нд цахимаар явагдлаа.

Энэ хугацаанд хоёр настай 24,022, гурван настай 26,122,  дөрвөн настай 29,230,  таван настай 30,786 хүүхэд буюу нийт 110,163 хүүхдийг цэцэрлэгт бүртгүүлэх хүсэлт ирсэн байна.

Өнөөдөр 14:00 цагаас хойш цэцэрлэгийн бүртгэлийн хариугаа шалгах боломжтой болно. Эдгээр хүсэлтийн хариуг өнөөдөр буюу наймдугаар сарын 21-нд 14:00 цагаас хойш харж болох аж. Мөн хүсэлт илгээсэн эцэг эхчүүд хуваарилагдсан цэцэрлэгтэйгээ цахимаар болон өөрийн биеэр очиж гэрээ байгуулах боломжтой гэж Нийслэлийн Боловсролын Газраас мэдээллээ.