Чөлөөт бөхийн "U20" ангиллын ДАШТ наймдугаар сарын 17-24-ний өдрүүдээр Болгарын Самоков хотноо болж байна. Эмэгтэйчүүдийн 68 кг-ын жинд Монголын бөх Э.Одзаяа Украйны бөх, "U20" ангиллын Европын аварга, "U17" ангиллын ДАШТ-ий мөнгөн медальт Олександра Рыбакыг 9:8 оноогоор буулган авч хүрэл медаль хүртлээ.
Тэрээр эхний барилдаануудад Өмнөд Солонгосын Ён Вү Сон, Хятадын бөх U17 ангиллын дэлхийн аварга Киү Вэнжин, Анголын Жозет Мавунгу нартай барилдахдаа 31 оноог авч, ганц ч оноо алдалгүй илүүрхэн ялалт байгуулсан юм. Энэ жинд Энэтхэгийн С.Сришти үзүүрлэн, Японы Р.Хошино түрүүлсэн байна.