Улаанбаатарт болох сагсан бөмбөгийн “U16” ангиллын ААШТ-нд түрүүлсэн баг 2026 онд Турк улсад болох “U17” ангиллын ДАШТ-д оролцох эрхээ авна

Улаанбаатарт болох сагсан бөмбөгийн “U16” ангиллын ААШТ-нд түрүүлсэн баг 2026 онд Турк улсад болох “U17” ангиллын ДАШТ-д оролцох эрхээ авна

Монгол Улсад анх удаа сагсан бөмбөгийн “U16” ангиллын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болох гэж буйтаа холбоотойгоор сагсан бөмбөгийн холбоо мэдээлэл хийлээ.

Монголын сагсан бөмбөгийн холбооны дэд ерөнхийлөгч Э.Анар “Монгол улсад анх удаа Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо сагсан бөмбөгийн “U16” ангиллын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болно. 2025 оны наймдугаар сарын 31-нээс есдүгээр сарын 7-ны өдрүүдэд болно. Тус тэмцээнд Азийн шилдэг 16 баг оролцох ба ирээдүйн сагсан бөмбөгийн дэлхийн одууд цуглах тэмцээн болно.Тэмцээнд түрүүлсэн баг тамирчид сагсан бөмбөгийн “U17” ” ангиллын ДАШТ-д оролцох эрхээ авна. Монгол улсын хувьд 2012 онд 18 насны тэмцээн зохион байгуулж байсан туршлагатай. Түүнээс хойш энэ хэмжээний тэмцээнийг зохион байгуулж байгаагүй. Манай 15, 16 насны тамирчид өнгөрсөн зургаадугаар сараас эхлэн бэлтгэлдээ гарсан. Тодорхой амжилт гаргах байх хэмээн найдаж байна. Үндэсний шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч Василиз Фракгиаз болон бусад дасгалжуулагч нар бэлтгэлийг хангасан. Тэмцээний өмнө зарим багтай бэлтгэл хийж тоглолт хийхээр болсон. Манай баг “С” зоонд БНХАУ, БНСУ, Малайз улстай учраа таарсан. Тэмцээн Буянт ухаа спорт цогцолборт болно. Тэмцээнтэй холбоотойгоор 16 багийн 400-500 хүн ирнэ" гэлээ.