Нийслэлд ногоон байгууламж бүхий талбай нүдний гэм. Багахан талбай үлдвэл барилга, байгууламж, орон сууц барьдаг. Үр дүнд нь бетонон ширэнгэ бүхий хот үүсээд буй.
Тэгвэл Чингэлтэй хорооны нутаг дэвсгэрт байрлах Ард кино театрын ногоон байгууламж бүхий талбайг нийтийн эзэмшилд авах захирамжийг Хотын дарга Х.Нямбаатар гаргажээ. “Од театр” ХХК-д Ардын газрыг олгохдоо хэмжээг нь 2014 оны нийслэлийн засаг даргын А/500 дугаар захирамжаар нэмжээ. Энэ нь нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн “Эзэмшил, ашиглалтад олгохгүй болон барилга байгууламж барихыг хориглох газрын байршил хэмжээг тогтоох тухай” 2009 оны 114 дүгээр тогтоолыг зөрчсөн байна. Иймд нэмж олгосон газрыг энэ сарын 19-нд хүчингүй болгож, 3595 ам метр талбайг 2054 ам метр болгож өөрчиллөө.