Автомашины улсын дугаарыг тэгш, сондгойгоор явуулах эсэх талаар энэ сарын 25 хүртэл санал авч байна

Автомашины улсын дугаарыг тэгш, сондгойгоор явуулах эсэх талаар энэ сарын 25 хүртэл санал авч байна

Үе үеийн хотын дарга нарын шийдлийг нь эс олсон нэг асуудал бол “түгжрэл”. Хичээл сургууль эхлэх гэж буй хөдөлгөөний ачаалал нэмэгдсэн энэ үед тэдний ганц авдаг арга хэмжээ бол тэгш, сондгойгоор зорчуулах байсан. Хэн бүхэн хүүхдийнхээ хичээлийн бэлтгэлийг базаах, оюутан сурагчдын хот руу зорих урсгал нэмэгдсэн энэ л өдрүүдэд “арга ядсан” тус зохицуулалтаа хотын удирдлагууд хэрэглэх гэж буй. 

Ажлын өдрүүдэд улсын дугаарын тэгш болон сондгойгоор ангилан бүсчлэл харгалзахгүйгээр хөдөлгөөнд оролцуулах эсэх талаар санал авч байна. Санал асуулга энэ сарын 25-ний өдрийг дуустал үргэлжлэх юм. Санал асуулгад ЭНД дарж оролцоно уу.