Онцгой байдлын албаныхан 19 дуудлагаар 1065 тонн ус соруулжээ

Онцгой байдлын албаныхан 19 дуудлагаар 1065 тонн ус соруулжээ

Нийслэлийн хэмжээнд 38 мм хүртэл орсон хур тунадасны улмаас Баянзүрх, Баянгол, Сонгинохайрхан, Сүхбаатар, Хан-Уул, Чингэлтэй дүүрэгт 25 дуудлага, мэдээлэл бүртгэгдэж, 6 дуудлагад зөвлөгөө өгч, 19 дуудлагаар 1065 тн усыг соруулж, аюулгүй болгожээ.

Улсын хэмжээнд үерийн холбогдолтой дуудлага, мэдээлэл өнгөрсөн хоногт бүртгэгдээгүй байна. Цаг уурын байгууллагаас гаргасан их хэмжээний бороо орох сэрэмжлүүлэг мэдээллийн дагуу ОБЕГ-ын Ажиллагааны шуурхай штабаас нийслэл, аймгийн Шуурхай штабыг мэргэжил, аргазүйгээр хангаж, өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин ажиллалаа. Мөн урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээллийг бүх төрлөөр иргэдэд шуурхай, хүртээмжтэй хүргэх ажлыг зохион байгуулсан юм.




Өнөөдөр нохой өдөр

4 цагийн өмнө