Увс аймгийн Зүүнхангайд гарсан ой, хээрийн түймрийг цурамд оруулжээ

Увс аймгийн Зүүнхангайд гарсан ой, хээрийн түймрийг цурамд оруулжээ

Увс аймгийн Зүүнхангай сумын Жаргалант багийн “Бага Товгорын-Өвөр” гэдэг газар ой, хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг наймдугаар сарын 17-ны өдрийн 19:30 цагт хүлээн авсан аж.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Баруунтуруун сум дахь 60 дугаар ангийн алба хаагчид, Зүүнхангай сумын Мэргэжлийн ангийнхан унтраах ажиллагааг зохион байгуулан наймдугаар сарын 18-ны өдрийн 01:40 цагт цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна.