Өнөөдөр нохой өдөр

Өнөөдөр нохой өдөр

Аргын тооллын 8 сарын 21, Бархасвадь гараг. Билгийн тооллын 28, Найралт эх одтой, хар нохой өдөр. Өдрийн наран 5 цаг 55 минутад мандан, 19 цаг 55 минутад жаргана.

Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба луу, хонь, нохой, үхэр жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.




Өнөөдөр нохой өдөр

4 цагийн өмнө