Багш нарын цалингаа нэмүүлэхийг шаардсан жагсаал борооны улмаас хойшилжээ

Багш нарын цалингаа нэмүүлэхийг шаардсан жагсаал борооны улмаас хойшилжээ

Багш нарын төлөөлөл цалинг 50 хувиар нэмэхийг шаардаж, өнөөдөр жагсаал зохион байгуулахаа мэдэгдсэн. Гэсэн ч борооны улмаас цуцлагдаж, маргааш болхоор болжээ.

Багш нар цалин нэмэхийг шаардаж байна. Харин Боловсролын яам, Сангийн яам, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны хамтарсан баг энэ чиглэлд ажиллаж буй. Тэд шийдвэрээ энэ сарын 30-ны дотор эцэслэж танилцуулна. Хоёр хоногийн өмнө /2025.08.18/ салбарын сайд П.Наранбаяр багш нарын цалинг жил бүр хамгийн ихдээ 20 хувиар нэмэх боломжтой гэдэг мэдээлэл өгсөн. Гурван яамны хамтарсан ажлын хэсэг ч энэ талыг барих чигтэй байгаа аж.