ТОДРУУЛГА: "GS-25" дэлгүүрийн ажилтанг зодож, танхайрсан байж болзошгүй хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна

ТОДРУУЛГА: "GS-25" дэлгүүрийн ажилтанг зодож, танхайрсан байж болзошгүй хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна

Цахим сүлжээнд өчигдөр /2025.08.19/ "GS-25" дэлгүүрээр үйлчлүүлсэн иргэн тооцоогоо хийхийг шаардсан ажилтны биед халдсан гэх утгатай зодооны бичлэг цацагдсан. 

Тухайн бичлэгт хар өмд, хар фудболктой эрэгтэй "GS-25" гэх бичигтэй хантааз өмссөн эрэгтэйтэй барилцаж авч, улмаар "GS-25" гэх бичигтэй хантааз өмссөн эрэгтэйг газар унагаад цааш зугтаж буй бололтой дүрс гардаг. Мөн АТМ-ын дэргэд зогсож байсан хэсэг бүлэг хүмүүс тухайн "GS-25" гэх бичигтэй хантааз өмссөн эрэгтэйтэй маргалдаж, биед нь халдсан байж болзошгүй үйлдэл гаргаж буй нь дүрс бичлэгт гарч байсан юм. 

Тэгвэл уг хэргийн талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад "Дархан-Уул аймагт өнгөрсөн долдугаар сарын 02-ны өдөр болсон хэрэг. Цагдаагийн байгууллага уг хэргийг шалгаж байгаа " гэлээ.