Өнөөдөр үүсэж болзошгүй нөхцөл байдалтай холбоотойгоор цаг үеийн мэдээлэл болон авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар ОБЕГ-ын Шуурхай штаб-аас мэдээллээ.
ВИДЕО:
НОБГ-ын дарга хурандаа Г.Галбадрах ”Өглөө 05:00-07:00 хооронд мөн 14:00-14:00 цаг, 20:00-24:00 цагийн хооронд хүчтэй аадар орж, үерийн эрсдэл үүсэх талаар өчигдөрөөс мэдээлэл өгч эхэлсэн. Замын удирдлагын төвөөс зам, гудамж талбайд бороо ус их тогтсон газрын байршил, мэдээлэл ОБЕГ-ын Шуурхай штаб тогтмол эрж байна. Одоогоор Баянзүрх дүүргийн Дарь Эхийн шинэ буудлын уулзвар, Багшын дээдийн урд талын уулзварт ус тогтсон гэдэг мэдээлэл ирсэн байна. Тухайн дүүргийн шуурхай штабууд ажиллаж байна. Мөн ОБЕГ-ын Шуурхай штабд үер устай холбоотой дуудлага мэдээлэл ирээгүй байна.
УОК болон Цаг уур, орчны шинжилгээний газраас наймдугаар сард Монгол Улсын хэмжээнд усархаг аадар бороо, үер усны эрсдэл өдөртэй байна гэж урьдчилан сэргийлэх прогнозыг гаргаж өгсөн. Үүнтэй уялдуулж шуурхай штаб байгуулж ажиллаж байна. Нийслэлийн хэмжээнд есөн дүүргийн 63 хорооны 95 байршилд үер ус тогтох эрсдэл өндөртэй байна. Тухайн цэгүүдэд урьдчилан сэргүүлэх үйл ажиллагааг идэвхжүүлж байна” гэв.