Ц.Ганзориг: Цаг агаарын онцгой нөхцөлтэй холбоотойгоор шаардлагатай тохиолдолд авто замын хөдөлгөөнийг хязгаарлах чиглэлийг УОК-оос өглөө

Ц.Ганзориг: Цаг агаарын онцгой нөхцөлтэй холбоотойгоор шаардлагатай тохиолдолд авто замын хөдөлгөөнийг хязгаарлах чиглэлийг УОК-оос өглөө

ЦУОШГ-аас энэ сарын 19-25-ны өдрүүдэд нийт нутгийн зарим хэсгээр аянга цахилгаантай бороо орох, салхины эрч ширүүсэх зэрэг цаг агаарын онцгой нөхцөл байдал үүсэх төлөвтэй байгааг мэдээлж буй. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн онцгой байдлын шуурхай штаб цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр Обег-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын генерал Ц.Ганзориг УОК-оос нийслэл, орон нутгийн онцгой байдлын байгууллагуудад өгсөн үүрэг, чиглэлийг танилцууллаа.

ВИДЕО:

ТэрбээрЦУОШГ-аас өгсөн сэрэмжлүүлэг мэдээг хүн бүхэн сонссон. Үүнтэй холбоотойгоор хэд хэдэн чиглэлийг УОК-оос өглөө. Тухайлбал, холбогдох алба хаагчид буюу эмнэлэг, цагдаагийн байгууллага бэлэн байдалд ажиллах шаардлагатай байна. Аливаа эрсдэл гарлаа гэхэд хариу арга хэмжээг хурдан шуурхай үзүүлэх шаардлагатай. Мөн цаг агаарын онцгой нөхцөлтэй холбоотойгоор шаардлагатай тохиолдолд авто замын хөдөлгөөнийг хязгаарлах хэрэгтэй. Улаанбаатарт аянга, цахилгаан, борооноос хамааран цахилгааны хэлбэлзэл үүсэж объектын гал түймэр гарах эрсдэл өндөр болсон. Үүнээс урьдчилан сэргийлж цахилгаан хангамж, галын аюулгүй байдалд үзлэг, шалгалт хийхээр үүрэг, даалгавар өгсөн. Цаашлаад хэвлэл мэдээллийн байгууллагуудад урьдчилан сэргийлэх мэдээ мэдээллийг шуурхай хүргэх хэрэгтэй байна. Гэр хороолол, автозамуудын ус зайлуулах шугамууд болон бусад цэвэрлэгээг хурдан шуурхай хийх хэрэгтэй байна. Төрийн захиргаа, холбогдох мэргэжлийн байгууллагууд өнөөдөр уртасгасан цагаар ажиллана, тиймээс цагтаа тарна гэдэг асуудал байж болохгүй” гэлээ.