Хан-Уул дүүргийн 71 дүгээр цэцэрлэгийн өргөтгөлийн барилга ашиглалтад орлоо

Хан-Уул дүүргийн 71 дүгээр цэцэрлэгийн өргөтгөлийн барилга ашиглалтад орлоо

2025-2026 оны хичээлийн шинэ жилд 400 орны хүчин чадалтай таван цэцэрлэг ашиглалтад орох хуваарьтай байна. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Нийслэлийн Хан-Уул дүүргийн 71 дүгээр цэцэрлэгийн 150 хүүхдийн ортой өргөтгөлийн барилга өчигдөр ашиглалтад орлоо.

Барилга байгууламжийг байнгын ашиглалтад оруулах Улсын комисс наймдугаар сарын 19-д ажиллаж үүрэг даалгаврын биелэлтээр ашиглалтад хүлээн авчээ. Барилгын зураг төслийг “Алтайн газрын хүч” ХХК боловсруулан, угсралтын ажлын гүйцэтгэгчээр "Жавхланттур" ХХК ажилласан байна.




Өнөөдөр бар өдөр

12 минутын өмнө

Өнөөдөр бич өдөр

23 цагийн өмнө