Өнөөдөр /2025.08.20/ Улаанбаатар хотод дуу цахилгаантай, салхи шуургатай, хүчтэй аадар бороо бүтэн өдрийн турш үргэлжлэхийг Улсын онцгой комиссоос мэдээллээ.
12:00-21:00 цагийн хооронд хүчтэй аадар орж, үерийн эрсдэл маш өндөр байна. Зарим үед 30- 35 мм хүртэл хур тунадас орох аж. Салхи 50-60 км/цаг хүртэл ширүүсэхийг анхаарууллаа. 14:00 цагаас хойш борооны эрчимжил нэмэгдэнэ.
Борооны улмаас зам талбай усанд автаж, үерт автах эрсдэл нэмэгдэх тул:
- Усанд автах эрсдэлтэй газраар зорчихоос зайлсхийх
- Дуу цахилгаан, хүчтэй салхинаас сэрэмжлэх
- Орон гэр, барилга байшингийнхаа эргэн тойрнийг ус, үерт автахаас сэргийлж хамгаалалт бэхэлгээ хийх,
- Цахилгаан, галын аюулаас сэргийлж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна.
Иргэд та бүхэн цаг агаарын мэдээ, мэдээллийг тухай бүрт хүлээн авч, аюулгүй байдлаа хангаж, сэрэмжлүүлэг мэдээллийг түгээхийг уриалж байна.