СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Маргааш Улаанбаатарт ахиухан хэмжээний усархаг бороо орно

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Маргааш Улаанбаатарт ахиухан хэмжээний усархаг бороо орно

Маргааш /2025.08.20/ Улаанбаатар, Төв, Сэлэнгэ, Орхон, Дархан-Уул аймгийн нутаг, Дундговийн баруун болон хойд хэсгээр, 20-21-нд шилжих шөнө Төв аймаг болон Дундговийн нутгийн зүүн хэсэг, Говьсүмбэр аймгийн нутаг, Хэнтийн баруун болон хойд хэсэг, Дорнодын хойд хэсгээр, 21-ний өдөр Дорнодын хойд хэсгээр ахиухан хэмжээний усархаг бороо орно.

Улаанбаатарт орох бороо маргааш 10.00 цагаас эхэлж, 15.00 цагийн үед ширүүснэ гэдгийг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдэгдлээ.