Цаг агаарын нөхцөл байдалтай холбоотойгоор МИАТ-ийн зарим нислэгүүдийн цагийн хуваарьт өөрчлөлт орж магадгүй байгаа талаар МИАТ-ээс мэдээллээ.
Тус мэдээлэлд "Энэ сарын 19-25-ны өдрүүдэд нийт нутгийн зарим хэсгээр аянга цахилгаантай бороо орох, салхины эрч ширүүсэх зэрэг цаг агаарын онцгой нөхцөл байдал үүсэх төлөвтэй байгаа тул нислэгийн аюулгүй ажиллагааг хангах үүднээс эдгээр өдрүүдэд олон улсын болон орон нутгийн нислэгүүдэд тодорхой өөрчлөлт орох магадлалтай байгааг үүгээр мэдэгдье. Цаг уурын онцгой нөхцөлөөс шалтгаалан нислэгийн цагийн хуваарьт өөрчлөлт орсон тохиолдолд тухайн нислэгийн зорчигчдын гар утсанд мессежээр болон мэйл хаягаар нислэгийн шинэчилсэн цагийн хуваарийг илгээх болно" гэжээ.