Цахим гэмт хэргийн шинжтэй дуудлага, мессежээс урьдчилан сэргийлэхийг Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс анхаарууллаа.
Тодруулбал, иргэдийн гар утсанд 97697766806 дугаараас замын хөдөлгөөний торгуультай холбоотой худал мэдээлэл ирж байгаа талаар Замын хөдөлгөөний удирдлагын төвд иргэд ханджээ. Энэхүү мэдээлэл нь “Замын хөдөлгөөний удирдлагын төв”-өөс явуулсан албан ёсны мессеж биш болохыг мэдэгдэж байна. Иймд жолооч, иргэд та бүхэнд дараах зөвлөмжийг хүргүүлж байна.
- Ирсэн мессеж доторх линк дээр дарахгүй байх,
- Хувийн мэдээллээ бөглөхгүй байх,
- Санхүүгийн гүйлгээ хийхгүй байх,
- Сэжигтэй тохиолдолд хууль хяналтын байгууллагад мэдээлэхийг анхааруулж байна.
Цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлж, өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хамгаалахыг сэрэмжлүүлж байна.